Бидний тухай

Манай байгууллага нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болоод шинээр үйлдвэрлэл, бөөний худалдаа наймаа эрхлэх гэж буй иргэд, ААН, Албан байгууллагуудад эрэлхийлж буй шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийн санг бий болгож, тухайн чиглэлийн нарийвчилсан мэдээллээр хангах, тэднийг дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд , эл чиглэлээр сургалт, зөвөлгөөн зохион байгуулах ,тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын томоохон үзэсгэлэн яармагт зохион байгуулалттайгаар оролцуулах, бизнес аялалуудыг зохион байгуулах үндсэн зорилго чиглэлтэйгээр 2014 онд байгуулагдсан болно.
Тэрээр бизнес амралт хосолсон аялaлыг 18 дахь жилдээ, БНТУ, Тайвань, БНХАУ, ОХУ, Тайланд, Филлипин зэрэг улс орнуудаар 116 удаа зохион байгуулж, үүний үр дүнд нийт 8000 гаран иргэнийг аялалд хамруулж, олон олон иргэдийг өөрийн үйлдвэр, шинэ бизнестэй болох үйлсэд гар биеэ оролцож ажилласаар байгаа болно.
Цаашид Монгол улсын С.Э.Х-ний, ЖДҮҮ, Аялал жуулчлал, Аж үйлдвэржилтийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэрээ оруулах зорилго тавин ажиллаж байгаа болно.

Мэдээлэл

Хугацаа: 2026.04.10-2026.04.26

Маршрут: Эрээнээс эхлээд Эрээнд дуусна

Эрээн-Шижажуан-Сиань-Чунцин-Жанжиажэ-Гуйлин-Гуанжоу-Гужень-Шенжень-Шиамэн-Иву-Шанхай-Вэйфан-Жининь

Төлбөр: 3,499,999 төгрөг


Төлбөрт багтсан зүйлс:

1.Хотуудаар зочлох автобусны нийт төлбөр

2.Зочид буудлын төлбөрүүд

3.Зохион байгуулах багийн зардал

4.Даатгал

5.Зохион байгуулагч орчуулагчийн зардал /Жич:Хувийн биш/

6.Хотуудаар зочлох автобусны нийт төлбөр

7.AI орчуулгын төхөөрөмжийн зардал


Төлбөрт багтаагүй зүйлс:

1.Хөтөлбөрөөс бусад унаа

2.Өдөр оройн хоол

3.Үзвэр үйлчилгээний төлбөр

4.Үзэсгэлэнгийн мандат

5.УБ-Эрээн 2 талын зардал

6.Хотуудаар зочлох автобусны нийт төлбөр

7.AI орчуулгын төхөөрөмжийн зардал

CANTON FAIR-ийн тухай?

"CANTON FAIR" БОЛ ОЛОН УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БӨГӨӨД 1000-Н ШИНЭ САНАА ОЛОХ, ШИНЭ ГҮҮР ГАРЦ НЭЭХ БИЗНЕСИЙН ОНОВЧТОЙ ТОМООХОН ПЛАТФОРМ ЮМ.
БИД УГ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ СҮҮЛИЙН 18-Н ЖИЛ МОНГОЛООС НИЙТ 4430 ИРГЭДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН ОРОЛЦУУЛСАН БӨГӨӨД ЭНЭХҮҮ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙГ НИЙТЭД СУРТАЛЧИЛЖ ТАНИУЛАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГА ЮМ.

Жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг алдарт “Кантоны үзэсгэлэн яармаг” нь БНХАУ-ын Худалдааны яам, Гуандун мужын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхийд нэр хүнд бүхий, 1 номерийн үзэсгэлэн, арга хэмжээ юм.
“Кантоны үзэсгэлэн” гайхалтай урт түүхтэй, өргөн цар хүрээтэй, олон улсын худалдааны арга хэмжээний оргил цэг болж чадсан юм.
Олон сая төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлдэг, дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчдыг соронзон мэт татдаг Хятадад асар их бизнесийн хэлцлийг бий болгосон гэдгээрээ алдартай.
“Кантоны үзэсгэлэн яармаг” 1957 оноос хойш тасралтгүй, жил бүр хоёр удаа зохиогдож байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 30000 гаруй нийлүүлэгч, оролцогчид тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулдаг.
Тус үзэсгэлэн яармагт оролцохоор шийдсэн бол онлайнаар
https://www.cantonfair.org.cn/en-US/register/index хаягаар орж “Overseas Buyer” дээр дарна уу.
Урилга болон худалдан авагчийн тэмдгийг
https://invitation.cantonfair.org.cn/Home/Index
хаягаар авах боломжтой бөгөөд үнэн зөв,
бүрэн мэдээлэл авахыг хүсвэл Canton Fair-ийн
албан ёсны вэб сайт руу зочилно уу https://www.cantonfair.org.cn

📅 Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа:1-р Үе 2026.04.15-04.19 дуустал

⚡ Электроник ба Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
  • Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл: Хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, гал тогооны жижиг хэрэгслүүд. 🧊🍎
  • Хэрэглээний электроник: Гар утас, компьютер, аудио болон видео төхөөрөмжүүд, дижитал зугаа цэнгэлийн хэрэгсэл. 📱🎧
🏗️ Машин механизм ба Аж үйлдвэр
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж: Автоматжуулалт, ухаалаг үйлдвэрлэл, боловсруулах машин механизм. 🤖🏭
  • Барилга ба Хөдөө аж ахуйн машин:Экскаватор, кран, трактор болон ургац хураах техникүүд. 🚜🏗️
  • Ерөнхий эд ангиуд: Мотор, насос, хавхлага, механик үндсэн эд ангиуд.
🚗 Тээврийн хэрэгсэл ба Сэлбэг хэрэгсэл
  • Шинэ эрчим хүчний автомашин: Цахилгаан машин (EV) болон ухаалаг тээврийн шийдлүүд. 🔋🚗
  • Дугуй ба Мотоцикл: Унадаг дугуй, скүүтер, мотоцикл болон тэдгээрийн сэлбэг. 🚲🏍️
💡 Гэрэлтүүлэг ба Эрчим хүч
  • Гэрэлтүүлгийн төхөөрөмж: Дотор болон гадна гэрэлтүүлэг, LED технологи, гоёл чимэглэлийн гэрэл. 💡✨
  • Шинэ эрчим хүч: С.Э.Х, Нарны хавтан, салхины эрчим хүч, эрчим хүч хадгалах системүүд. ☀️🔋
🛠️ Техник хэрэгсэл (Hardware) ба Барилгын материал
  • Багаж хэрэгсэл: Гар багаж, цахилгаан болон хийн багажууд. 🔨🔧
  • Барилгын материал: Металл эдлэл, химийн бүтээгдэхүүнүүд г.м
Хөтөлбөр
Өдөр 1 Эрээн-Шижажуан 2026.04.10
14:00 Цаг:
Нийт бүрэлдэхүүн Эрээний хуучин зээлийн урд талбайд цуглаж, автобус эхний хот болох Шижажуанруу хөдөлнө.Нийт 900 км-ийг туулах тул цаг баримтлах шаардлагатай.12 цаг цаг зорчиж дараагийн хотдоо 02 цагаас өмнө очиж зочид буудалдаа амарна.

Өдөр 2 Шижажуан-Сиань 2026.04.11

08:30 Цаг

Өглөөний цайны дараа үндсэн зорилго болох OTR-ийн үйлдвэрээр орно. Тэндээ 2 цаг судалгаа уулзалт хийнэ.


12:00 Цаг

Дараагийн хот болох Сианьруу хөдөлж замдаа зам дагуу сервисийн газраар хооллож яваад оройн 24:00 цагт Сианьд хүрч зочид буудалдаа амарна.12 цаг зорчино.

Өдөр 3 Сиань-Чунцин 2026.04.12

08:30 Цаг

Өглөөний цайны дараа дэлхийд алдартай газар доорх баатруудын олдвор болох Терракотын арми (Terracotta Army) буюу "Шавар цэргүүдийн арми" -ийн цогцолбороор зочилно.Өдрийн хоолоо тэх хавьдаа иднэ


14:00 цаг

Өдрийн хоолны дараа дараагийн хот болох Чунцинруу хөдөлж оройн 22:00 цагт Чунцинд хүрч зочид буудалдаа хүрэхээс өмнө Чунцин хотын хамгийн алдартай, "нэрийн хуудас" болсон газар болох Хунъядунд зочлоод зочид буудалдаа орж амарна.10 цаг зорчино.


Өдөр 4 Чунцин-Жанжиажэ 2026.04.13

08:30 Цаг

Өглөөний цайны дараа 19 давхар орон сууцны барилга дундуур шууд нэвт гардаг Лизиба метро болон Чунцин хотын хамгийн өвөрмөц "инстаграмлаг" газруудын нэг Xiangyunduan Tea Stall-р зочилж дуусаад дэлхийн хамгийн том, Гинесийн номонд бичигдсэн, 5800 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай Халуун тогооны газарт хооллоод

Дараагийн хот болох Жанжиажэруу 16:00 цагт хөдөлж замдаа зам дагуу сервисийн газраар хооллож яваад оройн 24:00 цагт Жанжиажэруу хүрч зочид буудалдаа амарна. Нийт 8 цаг зорчино.

Өдөр 5 Чунцин-Жанжиажэ 2026.04.14

11:00 цаг

Өглөөний цайгаа уугаад Жанжиажие хотын төвөөс Cable car-р 8км зорчиж алдарт Тэнгэрийн хаалгаруу аялна.Өдрийн хоолоо тэнгэрийн уулан дээр иднэ.

Бүтэн өдрийн аялал болж, оройн 17:00 цагт зрчид буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна


Өдөр 6 Жанжиажэ 2026.04.15

12:00 цаг

Сайтар амарч өдрийн хоолоо идсэний дараа зочид буудлаа хүлээлгэж өгөөд алдарт Шилэн гүүрлүү хөдөлнө


14:00 цаг

Шилэн гүүр болон их хавцлын аялал тун сонирхолтой байх болно.Үзвэр 3-4 цаг зарцуулна.

18:00 цаг
Дараагийн хот болох Газрын диваажин Гуйлинруу хөдөлнө. нийт 600 км, 8 цаг зорчиж шөнийн 02 цагаас өмнө Гуйлин дахь Зочид буудалдаа очиж амарна

Өдөр 6 Шуйлин, Яншуо 2026.04.16

11:00 цаг

Жуулчдын хамгийн дуртай газар. Байгалийн үзэсгэлэн жинхэнэ утгаараа төвлөрсөн байдаг Жуулчдын хамгийн дуртай газар Яншуо-д очиж Хулсан завь болон Хятадын 20 юань дээр байдаг карстын уулсуудыг үзэж сонирхож Ли голоор усан онгоцоор аялна.Энэ мөн бас аялалын оргил хэсэг байх болно

Үдээс хойш дараагийн хот болох бизнесийн тогоо Гуанжоу хотруу хөдөлнө.Нийт 500 км, 7 цаг зорчиж оройн 24 цагт зочид буудалаа орж амарна.


Өдөр 7 Гуанжоу 2026.04.17

Үндсэн зорилго болох CANTON FAIR 139 ОУ-ын үзэсгэлэн яармагтаа оролцох эхний өдөр

08:00 цаг

Өглөөний цайны дараа Үзэсгэлэн яармагруу автобус хөдөлнө.

Гарын авлага, орчуулгын төхөөрөмж, тусгай апликэшний тусламжтайгаар өөрсдийн Чиглэлийнхээ дагуух судалгаа, худалдан авалтаа хийж контактуудаа цуглуулаад оройн 17:30 цагт худалдааны Beajing lu худалдааны гудамжруу хөдөлнө.

Оройн хоодоо тэр хавиараа идэх бөгөөд 23 цагт зочид буудалдаа ирж амарна.


Өдөр 8 Гуанжоу 2026.04.18

Үндсэн зорилго болох CANTON FAIR 139 ОУ-ын үзэсгэлэн яармагтаа оролцох 2 дахь өдөр

08:00 цаг

Өглөөний цайны дараа Үзэсгэлэн яармагруу автобус хөдөлнө.

Гарын авлага, орчуулгын төхөөрөмж, тусгай апликэшний тусламжтайгаар өөрсдийн Чиглэлийнхээ дагуух судалгаа, худалдан авалтаа хийж контактуудаа цуглуулаад оройн 17:30 цагт хөдөлж CANTON TOWER болон PEARL RIVER сувдан гол дээрх усан онгоцны аялал хийнэ.

Оройн 23 цагт зочид буудалдаа ирж амарна.



Өдөр 9 Гуанжоу 2026.04.19

Үндсэн зорилго болох CANTON FAIR 139 ОУ-ын үзэсгэлэн яармагтаа оролцох 3 дахь өдөр буюу сүүлийн өдөр

Өглөөний цайны дараа Үзэсгэлэн яармагруу автобус хөдөлнө.

Гарын авлага, орчуулгын төхөөрөмж, тусгай апликэшний тусламжтайгаар өөрсдийн болон бусад чиглэлийнхээ дагуух судалгаа, худалдан авалтаа хийж контактуудаа цуглуулаад үдээс хойш 13:00 цагт Худалдааны дүүрэгт очиж Shopping хийнэ.Жич: Энэ өдөр Үзэсгэлэн яармагийн сүүлийн өдөр тул үзүүлэнд тавьсан бараа бүтээгдэхүүнийг нэгээр авах боломжтой онцгой өдөр


18:00

Дараагийн хот болох Шенжень-рүү хөдөлж, 21 цагт тус хотын зүүн талд орших Dameisha далайн эргийн Ресорт-д байрлах PATTAYA зочид буудалдаа ирж амарна.Чөлөөт орой


Өдөр 10 DAMEISHA BEACH 2026.04.20

08:30 цаг

Өглөөний цайны дараа Зочид буудлын урд байрлах бүх төрлийн OUTLETS-дэлгүүрүүдээр Shopping хийх болон далайн эргийн наран шарлага, бусад үйлчилгээнүүдээр үйлчлүүлэх чөлөөт өдөр

16:00 цаг

Дараагийн хот болох Сиамень-руу хөдөлнө

Оройн 23 цагт зочид буудалдаа ирж амарна.


Өдөр 11 Сиамень 2026.04.21

08:30 цаг

Өглөөний цайны Сиамень хотын Барилгын чулуун фассад, далайн чулууны дүүргээр ороод цааш Иву хотруу 14:00 цагт хөдөлнө

23:00 цаг

Иву хот дахь зочид буудалдаа ирж амарна.


Өдөр 12 Иву 2026.04.22

09:30 цаг

Өглөөний цайны дараа Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн төвлөрсөн худалдааны төврүү автобус хөдөлнө.

Тус тусдаа судалгаа шинжилгээ хийж, контактуудаа цуглуулах бүтэн өдөр.

Оройн 17:00 цагт шөнийн захруу хөдөлнө.

Оройн 20:00 цагт Ивугийн зүрх Brand outlets-рүү хөдөлж тэндээ 2 цаг худалдаа хийгээд 22:30 цагт зочид буудалдаа ирж амарна


Өдөр 13 Сиамень 2026.04.23

09:30 цаг

Өглөөний цайны дараа Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн төвлөрсөн худалдааны төв болон FUTIAN MARKET-ийн 6 дүүргээр тус тусдаа судалгаа шинжилгээ хийж, контактуудаа цуглуулах бүтэн өдөр.

16:30 цаг

Нийт бүрэлдэхүүнээрээ Ивугийн хамгийн 68 давхар хамгийн андар барилга болох Shangrila tower-луу явна.

20:00 цаг

Зочид буудлын ресторанд оройн хоол идээд 24:00 цагт амарна


Өдөр 14 Иву 2026.04.24

10:00 цаг

Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэж өгөөд нийт бүрэлдэхүүнэээрээ 4-н мужын дунд бодлогоор бүтээн байгуулсан, 700.000 мкв, Жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эдийн YIWU PRODUCTION & MATERIALS MARKET-р зочлоод 14:00 цагт Shanghai хотруу хөдөлнө.

19:00 цаг

Оройн Шанхайн төвтэй танилцаж, чөлөөт зугаалга хийгээд 22:30 цагт зочид буудалдаа амарна.


Өдөр 15 Шанхай 2026.04.25

10:00 цаг

Өглөөний цайны дараа Аялал жуулчлалын баазын PC DOME HOUSE үйлдвэрлэлийн компаниар зочилно.

14:00 цаг

Өдрийн Шанхайг тольдоод цааш Weaifang хотруу хөдөлнө 24:00 цагт зочид буудалдаа орж амарна.


Өдөр 16 Weifang 2026.04.26

10:00 цаг

Өглөөний цайны дараа CAPSULE HOUSE болон зөөврийн сууцны үйлдвэрээр зочлоод дараагийн алжаал тайлах хот болох Jiniin-руу хөдөлнө

24:00 цаг

Jiinin хот дахь 33-н төрлийн халуун рашаан бүхий Зочид буудалдаа ирж амарна.


Өдөр 17 Jinin 2026.04.2

09:00 цаг

Энэ өдөр 14:00 цаг хүртэл алжаал тайлж, чөлөөтэй амрах хугацаа

15:00 цаг

Нийт бүрэлдэхүүн цааш эрээнрүү хөдөлж 5 цаг зорчиж Эрээнд хүрсэнээр аялал өндөрлөнө.
Дараалал
  • Таны зорилго
    Та манай аялалд ямар зорилгоор хамрагдах гэж байгаа вэ?
    Эхний тэргүүн 3-н зорилгоо доорх хүснэгтэд бичээд илгээгээрэй
  • Шийдэл гаргах
    Хэрэв таньд манай энэхүү аялал зорилготой чинь нийцэж байвал доорх хүснэгтээр бүртгэл хийлгээрэй
  • Хамтын ажлын зураг гаргах
    Эрэлхийлж, хайж, судлах зүйлээ тодорхой бичиж илгээх
  • Суудал баталгаажуулах
    Аялалын нийт төлбөрөөс 1,000,000 төгрөгийг уртдчилгаа болгож ТӨРИЙН БАНК дахь 380034109501859944 тоот Б.Ангараг эзэмшигчтэй дансанд '139нэрутас" утгатайгаар шилжүүлж баталгаажуулна
  • Харилцан тохиролцол
    Аялалын дүрэм, журам, санамж, анхааруулга, зөвөлгөөтэй сайтар танилцах
  • Үр дүн, тайлан
    Аялалын үр дүнг хэлэлцэх, зөвлөлдөх ба цаашдын хамтын ажиллагааны хувилбаруудаа ярилцах
Аялалд явахад анхаарах зүйлүүд:
Хувь хүний зохион байгуулалт, идэвхи, харилцаа, хүндлэл маш чухал бөгөөд аялалыг эерэг сайхан энергиэр тэжээж, дотно сайхан хамт олон болгож өгдөг!
  • АЯЛАЛЫН БЭЛТГЭЛ:
    1. Хувцсаа тохируулах
    2.Эмийн сантай байх
    3. Томоохон тэмдэглэлийн дэвтэр авах /Нэрийн хуудас үдэх/
    4.Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн танилцуулга авч явах
    5.Өөрийн Wechat-ийн QR кодоо хэвлэж утасны ардаа хийх
    6.Хувийн ариун цэврийн зүйлүүдээ авах
    7.Power bank авах
    8.Санал болгосон APP-уудыг гар утсандаа татаж суулгасан байх
    9.E-sim болон data гаа цэнэглэх
    10.Ажил хэргийн хувцас авч явах
    11.Гадаад пасспортын хугацаа 6 сараас дээш байхыг анхаарна уу
    12.Утсандаа заавал whatsapp, Wechat app суулгасан байх/ Байнгын харилцаатай группд нэгдэх/

  • ЗӨВЛӨМЖ:
    1. Буудлынхаа хаяг, утас бүхий нэрийн хуудсыг биедээ авч явах шаардлагатай.
    2. Гадаад паспорт болон мөнгө,үнэт зүйлсээ хаяж гээгдүүлэхээс болгоомжлох хэрэгтэй
    3. Тэнд ATM болон посс уншуулахад өндөр шимтгэлтэй тул хэрэглээний мөнгөө бэлэн юаниар авч явах
    4. Хүн бүр Хятад дугаар авч хоорондоо сайтар солилцох
    5. Очсон газар бүрээсээ нэрийн хуудсыг авч тэмдэглэгээ хийх
    6. Ажил амралтаа сайтар зохицуулж байх
    7. Өөрийн эд зүйлсдээ анхааралтай хандах
    8.Ачаа тээшний зөвшөөрөгдсөн хэмжээнд анхаарч зохицуулалт хийх

  • САНАМЖ:
    1. Нийт аялагчид нь зохион байгуулагчдын зөвлөгөөг дэмжиж аялна.
    2. Бусдыгаа хүндэтгэж цагаа сайтар баримтлах.
    3. Гишүүд аялалын туршид САНАА НЭГТЭЙ, ИДЭВХИТЭЙ, НЭГДМЭЛ байх
    4. Согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
    5. Холын замд зохион байгуулагч талаас шалтгаалаагүй цаг хугацааны өөрчлөлт, хүлээлт гарах тохиолдолд аль болох хүндэтгэлтэй хандах бөгөөд түүнээс улбаалсан зардлыг зохион байгуулагч тал хариуцахгүй
    6. Соёлтой, боловсон харилцааг эрхэмлэх
    7.Зочид буудалд болон бусад бүртгүүлэх, үйлчлүүлэх зэрэг явдалд эхлээд ахмад настан, дараа нь гэр бүл, түүний дараа ганц бие гэсэн дарааллаар явагдана
    8.Өөрийн гар утас болон орчуулгын төхөөрөмжийг байнга цэнэгтэй байлгах үүргийг хүлээнэ.
    9.Замд бие засах, хооллох зэрэгт хэлсэн хугацааны дагуу цагийг ягштал баримтлана
    10.Олон нийтийн арга хэмжээ хөгжөөнт тоглоом, гимнастик зэрэгт идэвхитэй байх
    11.Хөтөлбөрөөс гадуур гарах зардал болон эрсдлийг зохион байгуулагч тал хариуцахгүй
Бүртгүүлэхийн тулд
доорхи цонхыг үнэн
бөглөнө үү!
Өөрийн жинхэн овог, нэрийг гадаад пасспортын бичвэрээр /латинаар/ эхлээд овог дараа нь өөрийн нэр гэсэн дарааллаар бичиж бөглөх араас нь Facebook нэрээ зөв бичнэ үү!
ХОЛБОГДОХ:

Монгол утас:89046123

Хятад утас:+8619550537699

WhatsApp:13191560579

Wechat:19550537699
Биднийг дагах:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website